Википедийн төрсөн өдөр

2001 он – Олон улсын хамгийн алдартай интернэт нэвтэрхий толь Википедиа(Wikipedia) бий болсон албан ёсны өдөр өнөөдөр тохиож байна.Википедиаг үүсгэн байгуулагчид нь интернет-бизнесменЖимми Уэйлс (Jimmy Wales) ба гүн ухааны доктор Ларри Сэнгер (Larry Sanger)нар юм. 2000 оны гуравдугаар сарын 9-нд гарсан Wikipediaгийн анхны загвар англи хэлний сайт Nupedia-д дөнгөж 12 өгүүлэл нийтлэгдсэн байв.
Википедийн өгүүллүүд 227 хэлээр бичигддэг ба нийтээ 30 сая гаруй өгүүлэлтэй.Жилдээ 517 сая идэвхтэй уншигч уг нэвтэрхий толийг хэрэглэдэг юм.

2009 он– АНУ-ын иргэний агаарын тээврийн нисгэгч, ахмад Чесли Салленжер онгоц нь агаарт хөөрснөөс хэдхэн минутын дараа нисч буй шувуун сүрэгтэй мөргөлдсөн ч, Хадсон голд тэр дундаа олон хүний амьдардаг бүс нутаг орчимд ослын буулт хийж, зорчиж явсан 155 хүнийг бүгдийг нь аварч чадсан юм.

Энэ өдөр түүхэнд
1541 он- Францын хаан I Францис Шинэ Франц /одоогийн Канад/-ыг захирч, "Католик шашны ариун газар" болгох зарлиг болгожээ. Хааны зарлигыг Жан-Франсуа Робервал гүйцэтгэсэн байна.
1870 он- "Харперс Веекли" сэтгүүлд анх удаа улстөрийн шог зургийн хэсэгт Ардчилсан Намыг "Илжиг"-ээр зүйрлэсэн байна. Ингэснээр Ардчилсан намыг илжигээр зүйрлэн үзүүлэх болсон юм.
1889 он– Кока-Кола ундааг шарталтын эсрэг эм болгон зохиосон "Пембертоны анагаах ухааны компани" нэрээ Кока-Кола компани болгож өөрчилжээ.

1892 он– Сагсан бөмбөгийн анхны дүрмийг Массачуссетс мужийн Стрингфилд хотын их сургуулийн "Triangle" сонинд нийтлэв. Тоглолтын үеэр талбайд солилцоо, зодооныг эрс хориглосон 13 зүйлээс бүрэлдсэн уг дүрмийг Жеймс Нейсмит зохиожээ. Энэ дүрэм ерөнхийдөө өнөөдөр ч мөрдөгдөж байгаа.
1910 он- АНУ-ын Вайоминг мужид тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн том далан болох "Баффало Билл" даланг барьж дуусгажээ. Энэ далан нийт 99 м өндөр юм.
1913 он- Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос улсад айлчлав. Айлчлалын үеэр Сангийн бүх хэргийг захиран шийтгэгч сайд н.Чагдаржав, Хаант Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч И.Кростовец нар долоон зүйл гэрээнд гарын үсэг зурж, Монгол хоёр сая рубль зээлэхээр болжээ.
1934 он- Түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан газар хөдлөлт Балба болон Бихарт болж 6-10,7 мянган хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 магнитудаас давж байсан ажээ.

1943 он- АНУ-ын Батлан хамгаалах яамны байр-Пентагон байшинг 1943 оны нэгдүгээр сард барьж дуусгасан байна. Пентагоныг анхнаасаа тэгж барина гэж зураг төсөл гаргаагүй.Барилгын талбайн хажуу дахь таван зам болон тэдгээрийн гол замууд 180 градусаар нийлж байсан нь л энэхүү пентагон хэлбэрийн байшинг барихад хүргэжээ. Барилгад төмөр бараг ашиглаагүй. Учир нь металл төмрүүд тэр үед батлан хамгаалах яамны аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд туйлын чухал байсан аж. Тэндээс хэмнэгдсэн металлаар бүхэл бүтэн эсминец хөлөг онгоц бүтээхэд хангалттай байсан гэж зарим мэргэжилтнүүд тооцоолсон гэнэ.Пентагон нь таван давхар ба газар дороо мөн хоёр давхрын төвшинтэй. Албан тасалгаа, танхимууд нь 28 км-ын урттай таван хонгилын дагуу байрлажээ. Сайн тооцоолсон архитектурын төлөвлөлтөөр хамгийн алслагдсан хоёр цэгийн хоорондын замыг туулахад ердөө долоон минут л зарцуулдаг аж. АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байранд нийт 26 мянга орчим хүн ажилладаг байна.
1962 он- Европын хамгийн эртний гар бичмэл болох Дервенигийн гар бичмэл Грекийн хойд хэсгээс олджээ. Уг гар бичмэл МЭӨ 340 онд хамаарч байсан юм.
1967 он- АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн аваргын төлөөх "Супер боул"-ын анхны тэмцээн Лос Анжелес хотноо болов. Шигшээ тоглолтод "Грин Бей Пакерс" баг "Канзас Сити Чифс"-ийг 35-10 онооны харьцаагаар ялж, "Супер боул"-ын анхны аварга болжээ.
1976 он- АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Фордын амь насанд халдахыг оролдсон Сара Жейн Мурт бүх насаар нь хорих ял оноожээ. Тэр эмэгтэй 1975 оны есдүгээр сард Сан-Франциско хотын St.Francis буудлаас гарч явсан Ерөнхийлөгчийг буудсан байлаа.
2005 он- Европын сансар судлалын агентлагын хөөргөсөн "SMART-1" хөлөг дэлхийн дагуул болох сарын үндсэн химийн бодис нь кальци, хөнгөн цагаан, силикон, төмөр болохыг тогтоов.