Томуу, томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгдсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг өндөр халуурах үед ямар арга хэмжээ авч халууныг бууруулах талаар БОЛОХ, БОЛОХГҮЙ зүйлсийг танилцуулж байна.

Биеийн өндөр халуун нь бие эрхтэн өөрийгөө үрэвслээс хамгаалж байгаа тэмцэл учир заасан хэмд хүрч халуураагүй тохиолдолд дур мэдэн эм уулгах, тариа хийх болон бусад аргуудыг ашиглахгүй байхыг хүсье.