Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлийн “Ухаалаг гарц” цахим системийг нэвтрүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газрын дэргэд Шуурхай хяналт, удирдлагын төв байгуулж, гаалийн хяналтын нэгж, цэг бүрийг олон улсын жишигт нийцсэн автомат теле хяналтын системд хамруулах аж.
Ингэснээр улсын хилээр хууль бусаар бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх, татвараас зайлсхийх явдлаас сэргийлнэ гэж үзжээ. Цахим төлбөрийн баримтын системд тулгуурлан импортын барааг эцсийн хэрэглэгч хүртэл, экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс экспортод гарах хүртэлх бүртгэлийг олон улсын стандарт кодчлолыг ашиглан хэрэгжүүлэх юм байна.