
Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд сүүлийн өргүүдийн тоглолтууд үлдлээ.
6 настанууд 9 өрөг тоглохоос 6 өргийн дараах байдлаар тэргүүлэгч шатарчдын нэрс тодорлоо. Охидыг Говь-Алтай аймгаас оролцож байгаа С.Эрдэнэцэцэг, Өвөрхангайн Б.Уранцэцэг, Хөвсгөлийн Ц.Цэцэнзул, 309-р цэцэрлэгийн Д.Даридай, Орхоны Б.Марал нарын таван шатарчин 6.0 оноотой тэргүүлж эхэллээ. Мөн 7 өргөөс 5,0 оноо авсан 10 шатарчин тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Хөвгүүдийн 6 насанд Стейниц клубийн шатарчин П.Эрхэс ганцаараа 7.0 оноотой тэргүүлж эхэлсэн бол Хөвсгөлийн Б.Азхүслэн, “Мөнгөн морь” клубийн Т.Даваажаргал, “Chess Mind”-ын Б.Буянхишиг нар 6,0 оноотой удаалж байна. Мөн Сүхбаатар аймгийн Б.Мөнх-Од, Хэнтийн Т.Түмэнтүшиг нар 5.5 оноогоор тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байна. Эдгээр тэргүүлэгч шатарчид өнөөдрөөс эхлэн оноолт таарчээ.
Хөвгүүдийн ангилалд 79, охидын ангилалд 71 шатарчин өрсөлдөж байна. 6 настануудын сүүлийн гурван өргийн тоглолт өнөөдөр болж аваргууд тодорно.




