ОХУ-ын Буриадын нэрт рэппер Алихана Зе /Алдар Дугрон/-гийн Өвөрмонголд хийх байсан гурван тоглолтыг БНХАУ-ын эрх баригчид цуцалжээ. Тэрээр энэ сарын 21, 22, 23-нд гурван удаа концерт тоглох байсан боловч эхний тоглолт эхлэхээс цаг хагасын өмнө тоглолтыг цуцлах болсныг дуулгасан аж. Рэпперийн тоглолтын тасалбар урьдчилаад зарагдчихсан, үзэгчид цугларч эхэлсний дараа ийнхүү гэнэт цуцалсан аж. Мөн рэпперийн багийн гишүүдийг визний асуудалд оруулжээ.
Алихана Зе өөрөө энэ талаар “Тоглолтыг цуцлах болсон шалтгаанаа тэд бичиг баримтын алдаатай холбож тайлбарласан. Гэхдээ шалтгаан нь миний бодлоор өөр зүйлд байсан. Хятадын эрх баригчид энэ жилээс рэп хөгжимд тавих хяналтаа чангатгаж байгаа юм шиг байна ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна.