
Нийслэл хотын агаарын чанарын индексийг харуулдаг agaar.mn сайтын мэдээллээс хүргэж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол 12.00 цагийн мэдээгээр 100 айл орчимд хамгийн их бохирдолтой буюу 1168-ыг зааж байна. Мөн Баянхошуу орчимд 928, Монгол газар орчимд 507-ыг заажээ. Агаар бохирдуулах бодисуудын 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 3.3-6.8 дахин их байна.
ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг байна.
