Монголын эрчим хүчний нүүрсний томоохон уурхайнуудын нэг Шарын голоос энэ онд сая тонн нүүрс олборложээ. Энэ нь тус уурхайн олборлолт, борлуулалтын түүхэнд 22 жилийн дараа тохиолдож буй үзүүлэлт юм.

Ингэснээр өмнөх оныхоо олборлолтыг 100 мянган тонноор давуулан биелүүлж, энэ оныхоо төлөвлөсөн хэмжээнд хүрч байгаа юм.

“Шар гол” компанийн хувьд өнгөрсөн онд 912 мянган тонн нүүрс олборлож, 909 мянган тонныг нь борлуулсан байдаг. Мөн хугацаанд тус компани 48.9 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.