
Өнөөдрийн 08.00 цагийн мэдээгээр Бөхийн өргөө орчимд агаарын чанарын индекс 826 буюу хамгийн их бохирдолтой, 100 айл орчимд 484, Баянхошуу орчимд 401-ыг зааж байна.
ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг.
Гэтэл нийслэлийн агаарын бохирдлын мэдээгээр 500-гийн хязгаарыг давсан байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.
