"Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-аас спей, заслага хөтөлбөрөө өргөжүүлэх ажлын хүрээнд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор 2019 оны хуанли хэвлүүлжээ. “Азтай савар-2019” хуанлийн хуудас бүр амьтан сонирхогчид, тэжээгчдэд зориулагдсан нохой, муурын үүлдэрийн тухай болон тэжээвэр амьтдын арчилгаа, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлгүүдийн мэдээлэл, хаяг зэрэг хэрэгцээт мэдээллийг агуулсан бүрэн ашиглагдах гарын авлага болсноороо онцлог юм.


“Азтай савар-2019” хуанлигаас олсон ашиг “Азтай савар амьтанд хайртай залуус ТББ”-ын хандивын дансанд хуримтлагдан спэй заслагад зарцуулагдах юм. Нэг ширхэг Хуанли худалдан авснаар 2019 онд “Азтай савар”-ууддаа туслах их ажилд гар бие оролцон ажиллах боломж нээгдэж байгаа юм.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Азтай савар амьтанд хайртай залуус ТББ-аас гудамжинд хаягдаж төөрсөн олон нохой, муурыг эмчлэн, шинэ сайн эздэд үрчлүүлээд зогсохгүй нохой, муурын спэй заслага хийлгэхэд голчлон анхаарч ажиллажээ. Тус ТББ-аас 2018 оны 2 сард 300 нохой муурны спэй заслага хийлгэх төлөвлөгөөгөө гарган ажлаа эхлүүлэн өнөөдрийн байдлаар эрлийз гэгдэх 400 орчим нохой, мууранд амьтдад тусламжаа үзүүлж спэй заслага үнэгүй хийж өгсөн байна.

Азтай савар-2019 хуанлийн үнэ 10000 төгрөг бөгөөд
- Марс нохой муурын хоол хэрэгслийн дэлгүүр
- Гандирс төвийн 1 давхарт
- III, IV Хорооллын эцсийн 12 -р байрны 6, 7 орцны голд Мандухай хатан үйлдвэр үйлчилгээний компанийн байр (Шонхор төвийн баруун талд)
- Төв шуудангийн уулзварын зүүн урд байрлах Central Garden ресторан
- Урт цагааны зүүн талд Pro pet дэлгүүр
- Хүүхдийн 100 Гумуда дэлгүүр
- хүнсний 50 р дэлгүүрийн баруун талд Republik pub
- Ub Vet UB-Vet Mal Emneleg
- Sos их Монгол
- Sos хороолол
- Жонон эмнэлэг
- Dog Shop
- Aида дэлгүүрээс худалдан авах боломжтой.