ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Албан ёсны тоогоор дэлхий даяар 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Эдгээр хүмүүсийн 34.5 сая 28-40 насныхан бол 2.1 сая 15-аас доош насны хүүхэд байгаа аж. Хамгийн харамсалтай нь жил бүр 1.8 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн.
2018 онд ДОХ-той тэмцэх өдрийг “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд хамрагд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байгаа аж. 2018 онд 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4хувийг илрүүлээд байна. Иймд Та халдвар авсан эсэхээ мэдхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.