"Дисней" компани 1994 оны тавдугаар сард нээлтээ хийж байсан "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киног шинэчлэн өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулж, дэлгэцнээ гаргахаар болсон тухайгаа өнгөрсөн жил мэдэгдсэн.

Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, “Спайдермэн” зэрэг кинонууд дээр ажилласан Жон Фавро найруулж байгаа юм. Киноны дууг алдарт дуучин Beyonce дуулж, Налагийн дүрд дуу оруулж байгаа юм. Дуучин Beyonce-аас гадна Дональд Гловер, Сет Роган зэрэг алдартнууд киноны дүрүүдэд дуу оруулахаар болжээ.