Дэлхийн хэт холын зайн гүйлтийн аварга Б.Буджаргал ирэх сард АНУ-ын Аризона мужид болох 6 өдрийн тэмцээнд оролцохоор Шаргалжуутад бэлтгэлээ хангаж байгаагаа мэдэгджээ.

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо өнгөрсөн жил 24 орны 80 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Б.Буджаргал түрүүлсэн билээ.

Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1,189.30 км гүйсэн юм.

Б.Буджаргал, "Би таван жил Америкт 10 өдрийн гүйлтэнд оролцож байна. Нэгдүгээр байр эзлэхэд улсаас нэг ч төгрөг өгч байгаагүй.  Миний рекорд 6 өдөрт 800км, 10өдөрт 1304км гүйж байсан, Монгол улсын нэрийг дэлхийд гаргасан шүү!

Одоо Дэлхийн рекорд тогтоогоод ирвэл яах вэ?" хэмээн өөрийн сошиал хуудсандаа бичихдээ Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд М.Хүрэлсүх нарт ханджээ.

Би 5жил Америкт 10өдрийн гүйлтэнд оролцож байна, 1-р байр эзэлхэд Улсаас 1төгрөгч өгч байгаагүй, миний рекорд 6өдөрт 800км, 10өдөрт 1304км гүйж байсан, Монгол улсын нэрийг дэлхийд гаргасан шүү! Одоо Дэлхийн рекорд тогтоогоод ирвэл яах вэ? @BattulgaKh @MEnkhbold @UKhurelsukh — Budjargal (@Budjargal_B) November 17, 2018