УИХ 2017 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш манай улсад сэргээгдэх эрчим хүчний таван станц ашиглалтад оржээ. Тодруулбал, 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, 2017 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, Сонгинохайрхан дүүрэгт 10 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулсан байна. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос нарны цахилгаан станц байгуулах зөвшөөрлийг 29, салхин цахилгаан станц барих зөвшөөрлийг тав, ус болон биомасс бусад чиглэлээр цахилгаан станц байгуулах зөвшөөрлийг таван компанид өгчээ. 39 компанид нийтдээ 1528.8 мВт-ын хүчин чадал бүхийн цахилгаан станц барих зөвшөөрөл олгоод байгаа юм байна.