Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 43 нас хүрч байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр миний төрсөн өдөр. Өглөө ээжтэйгээ утсаар яриад өнөөдрийн ажлаа урамтай эхэллээ. Би өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан хүн гэж боддог” хэмээн нийтэлсэн байна. Түүнчлэн энэхүү постоо “Хурууны хээ” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ээж аавынхаа тухай ярьсан бичлэгийн хамт оруулжээ.
Л.Гантөмөр сайд нь арлын оронд найман жил суралцаж инженер мэргэжлээр төгссөн япон хүмүүжилтэй гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.