“Ядуугийн зовлон” кино 2000 оны эхээр дэлгэцнээ үзэгчдийг хүртээл болж байсан билээ. Тухайн үедээ Монголын орчин цагийн анхны аймшгийн кино хэмээн нэрлэж байсан.
Тэгвэл тус киноны цуврал хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийх гэж байна. “Ядуугийн зовлон-2” киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан бол киноны гол дүрд жүжигчин Ц.Алдармаа Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг, нар тогложээ.