Өнгөрсөн жилийн сүүлчээр дэлхийн зах зээл дээр биткойны үнэлгээ нэмэгдэж 10 000 ам.долларт хүрсэнтэй зэрэгцэн Монголын хилээр биткойн олборлох зориулалттай 2500 төхөөрөмж орж ирсэн (ГЕГ-аас мэдээлснээр) тухай бид шуугиж байв. Харин Монгол Улсад анхны цахим мөнгө нэвтэрч тусгай зөвшөөрлийг гардуулахад зөвхөн албан мэдээ гараад л өнгөрлөө. Яагаад блокчейн технологи хэрэглэгчид алга ташиж хүлээж авахгүй байна вэ. Цахим мөнгөний эргэн тойронд юу болж байгааг бид сонирхлоо.
Крипто зах зээлд зохицуулалт дутагдаж байна
Крипто зах зээлийн хувьд бүх криптовалют нь өнгөрсөн долоо хоногт ихээхэн уналттай байлаа. Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл энэ зах зээлд зохицуулалт дутагдаж байна хэмээн дүгнэжээ. Нийт крипто зах зээлийн хэмжээ ерөнхийдөө бага зэрэг буурсан ба хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 217 тэрбум ам.доллар хүрсэн байна. Мөн криптовалютыг хакердсан үйл ажиллагаа нь өнгөрсөн есөн сарын хугацаанд 250 хувиар өсөн 927 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн cyber security компани болох CipherTrace мэдэгдсэн байна.

Тэдгээр хүн биткойн худалдан авахын тулд мөнгөө оруулсан боловч харамсалтай нь шууд хуйвалдагчдын халаас руу орсон байна. Францын 700 гаруй иргэн уг үйлдэлд өртсөн ба нийт алдагдал нь дор хаяж 31 сая евро буюу ойролцоогоор 35 сая доллар болсон байна. Одоогийн байдлаар эрх баригчид сэжиг бүхий 200 гаруй хуурамч вэб сайтыг илрүүлсэн.
Гэхдээ Франц улс ганцаараа өртсөн улс биш юм. Бельги, Тайланд, Шинэ Зеланд зэрэг улсууд ч мөн адил үүнд өртжээ. Иймэрхүү залилангийн үйл ажиллагаа нь ихэнхдээ богино хугацаанд их хэмжээний өгөөжийг амлан хууран мэхэлдэг ба иймэрхүү үйлдлээс болгоомжтой байхыг тус улсын эрх баригчид анхааруулж байна.
Сайн мэдээ
Бидэнд дуулгах сайн мэдээ бий. БНСУ-ын Засгийн газар ирэх сард криптовалютыг зөвшөөрөх эсэхээ зарлана гэж байхад манайх Үндэсний төлбөрийн системд блокчейн технологийг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл эрчим хүчний үнэ энэ төрлийн бизнес эрхлэгчдийг манай улсыг сонирхоход хүрчээ. Японы Никкей.ком сайтад нийтлэгдсэнээр тус улсын Гинко компани Монгол Улсад криптовалют олборлолтын бааз нээх гэж байгаа тухай мэдээлэл гарчээ. Эрчим хүчний тариф Японоос даруй 2 дахин хямд байгаа тул ийнхүү Монголыг сонгосон гэжээ. Дэлхийн зах зээл дээр хууран мэхлэлтээс гадна сайн мэдээ ч араас нь гарч байна.
Тодруулбал, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт блокчейны үнэ цэнэ 2025 он гэхэд 500 сая ам.доллартай тэнцэнэ хэмээх мэдээлэл гарсан байна. Уг судалгааг технологийн судалгаагаар мэргэшсэн ReportLinker хийсэн юм. Мэдээлэлд дурдсанаар 2020-2025 онд АНУ-ын үйлдвэрлэлийн салбар дахь блокчейны хэрэглээ мэдэгдэхүйц өсөх ажээ. Блокчейны хэрэглээг эрчим хүч ба цахилгаан, аж үйлдвэрийн, автомашин үйлдвэрлэл, эм бэлдэн нийлүүлэх, сансар судлал, батлан хамгаалах, хүнс, оёдлын үйлдвэрлэл болон бусад салбарт ийнхүү нэмэгдэнэ гэж судалгааны дүн харуулжээ.
Судалгаанд мэдээлснээр 2020 он гэхэд үйлдвэрлэлийн салбарт блокчейн технологийн хэрэглээ 30 сая доллар, бүр цаашлаад 2025 он гэхэд 80 хувиар өсч, 566 сая ам.доллартай тэнцэх гэнэ.
Блокчейн нь бизнесийн үйл ажиллагааг илүү хялбаршуулж, хараат бус, нээлттэй байдлыг баталгаажуулж, тээвэр ложистик, нийлүүлэлтийн сүлжээн дэх саатал, чирэгдлийг арилгах давуу талуудтай. Блокчейн үйлчилгээний чиглэлээр буюу ICO санхүүжилт татах хэлбэр, хөрөнгө оруулалтын сангийн ажиллагаа цаашид ч улам идэвхжинэ гэж тус судалгааны фирм үзжээ.
Төрийн тэргүүнүүд криптовалютын талаар юу хэлэв
Энэ сарын 3-ны өдөр Asia Cripto today сайтад “Төрийн тэргүүнүүд криптовалютын талаар юу бодож байна вэ” нийтлэлд нэгтгэснийг энд мөн хүргэж байна.

Тоон валютыг дэмжиж буй дэлхийн лидерүүдийг тоочих юм бол хамгийн түрүүнд Венесуэлийн Ерөнхийлөгч нэгдүгээрт жагсах юм байна. Мадуро саяхан АНУ-ын хоригийг зогсоож чадах нефтиэр баталгаажсан үндэсний криптовалют Petro-г албан ёсоор нэвтрүүлж байгаагаа зарласан.
Petro хоёдугаар сарын сүүлээр гарсан, наймдугаар сарын 20-ний өдрөөс Венесуэлд цалин криптовалютад уягдсан, нэг Petro нь $60 тэнцсэн.

Колумбын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч улс орон нь криптовалютын арилжааны зах зээлийн тоглолт дээр нөлөөтэй байхыг хүсч байгаа гэнэ. Тэрээр өөрийн улсдаа крипто компаниудыг урьсан бөгөөд тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэхээ амласан байна. Дуке улс төрд орохоос өмнө банкны салбарт ажиллаж байсан бөгөөд блокчейн технологи улс оронд нь цэцэглэж буй авлигыг зогсооно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Ерөнхийлөгч үүрэн холбоо ба мэдээлэл технологийн салбарт ажиллаж шинэ ажлын байр бий болгосон компаниудыг эхний 5 жилд татвараас бүрэн чөлөөлөхөө мэдэгдэв.
Колумбад салбарыг бодлоготой зохицуулах ба блокчейн-технологи хөгжүүлэхэд түлхэц болох зорилготой блокчейн-ассоциаци байгуулагдсан.

Саяхан Мальт блокчейн-старт апуудад хамгийн найрсаг орчин бий болгосноороо криптовалют хөгжүүлэх чухал төв болсон. Мальт улс хөнгөвчилсөн аргаар криптовалют арилжихад чиглэгдсэн гурван хуулийг долдугаар сард баталсан. Үүний үр дүнд дэлхий дээр криптовалют ба блокчейний албан ёсны хуультай анхны улс болжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассаблейн чуулган дээр Мальтын Ерөнхий сайд “Мальт улсад криптовалютууд Засгийн газрын байнгын хяналтад байна. ICO-төслүүдийн үйл ажиллагаа албан ёсоор зөвшөөрөгдсөн, харин цаасан ба тоон мөнгөнүүд “адил тэнцүү” гэж зарлаж. Маскат, блокчейны давуу тал нь төлбөрийн салбөрт зуучлагчийг байхгүй болгохоос гадна худалдаа, эрүүл мэндийн гэх мэт олон салбарт маш том дэвшил авчирна” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Технологийн старт апуудад санхүүгийн дэмжлэг ба татварын хөнгөлөлт үзүүлэх тушаалд 2017 оны арванхоёрдугаар сард Александр Лукашенко гарын үсэг зурснаар Белорус “Криптовалютын татварын диваажин” болж хувирсан. 2023 он хүртэл компаниуд маш бага татвартай бүс болох технопаркад байрлаж болно.
Ерөнхийлөгч тушаалд гарын үсэг зурсны дараа 100 старт ап бий болж, энэ жил Белорусын томоохон банк Mtbank нь өөрийн харилцагчдад биткойны ханшны зөрөөний гэрээг (CFD) санал болгож эхлэв.

ОХУ өөрийн криптовалюттай байж чадахгүй, учир нь ямар ч криптовалют тодорхой улсын хүрээнээс гардаг гэж В.Путин хэлжээ.
“Ямарч зүйлээр баталгаажихгүй тул криптовалют хуримтлал, төлбөр тооцооны хэрэгсэл болж чадахгүй гэж Төв банк үзэж байна. Энэ нь биднийг түүнд болгоомжтой хандахыг харуулж байна” гэсэн байна. Гэлээ ч Владимир Путин олон улсын санхүүгийн хязгаарлалтыг давахад криптовалютууд тустайг үгүйсгээгүй юм. Эдгээр бүх байдлыг тоолгүй Засгийн газар энэ хэрэгслийг ашиглаж сурах хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
Үүнээс өмнө тэрээр блокчейн технологийн Эфериумийг үүсгэн байгуулагч Виталик Бутеринтэй уулзжээ.

АНУ-ын экс Ерөнхийлөгч шинэ технологи маш их нөөц боломжтой, хөгжил нь огцом тэсрэлттэй гэж үзжээ.
“Блокчейн аж үйлдвэр нь маш их нөөц боломжтой тул түүнийг орлого ба улсын хил харгалзахгүй ашиглаж болно. Крипто аж үйлдвэрийн ирээдүйн төлөв аугаа том”. Билл Клинтон 2016 онд Вашингтонд болсон чуулган дээр анхны биткойноо (BTC) бизнесмен, хөрөнгө оруулагч Мэтью Росзакаас бэлгэнд авч байжээ.