
БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засаx Орон болон Балба Улсын нутагт гарсан байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг ГХЯ-наас мэдээллээ.
Гадаад харилцааны яам байгалийн гамшигт үзэгдэл гарсан цагаас хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Энэтхэг Улсад суугаа Элчин сайд яам (Балба Улсыг хавсран хариуцдаг)-аар дамжуулан суугаа улсуудын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа аж. Одоогоор Монгол Улсын иргэд байгалийн гамшигт үзэгдэлд ямар нэг байдлаар өртсөн гэх мэдээлэл ирээгүй байгаа гэдгийг онцоллоо.