Олон нийтийн сүлжээ фэйсбүүк дэх "Санхүү авна, өгнө" нэртэй группын үйл ажиллагааг албан ёсоор хаасныг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүү мэдэгдлээ.
ЭЦА-наас "Санхүү өгнө, авна" группт садар самуун агууламжтай мэдээлэл солилцдог хэмээн үзсэн байна. Тиймээс 35 мянган гишүүнтэй фэйсбүүк группын үйл ажиллагааг "Фэйсбүүк" компанитай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд зогсоох арга хэмжээг авчээ.