Өнөөдөр хоёр цагийн өмнө Голомт хотхоны С блокын барилга дээр Тагнуулын ерөнхий газраас баривчилгаа явуулах нь гэсэн мэдээлэл анх гарсан.  Албан бус эх сурвалжуудын мэдээллээр их хэмжээний хээл хахуультай холбоотой гадаадын иргэнийг баривчлах ажиллагаа явуулах сурагтай байсан. Гэвч тухайн газарт ажилласан ажилтан Тагнуулын ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийнэ гэснээр ямар нэг мэдээлэл өгсөнгүй.

Тодруулбал, ТЕГ-ын алба хаагчид  Голомт хотхоны С блокын барилгад тусгай ажиллагаа явуулан хоёр цаг орчим хугацаанд нэгжлэг хийн битүүмжилсэн хайрцгуудыг машинд хийн авч явснаар тухайн газарт хөл хорио тогтоосноо цуцаллаа. Хэн нэгнийг баривчлаагүй бөгөөд цэнхэр өнгийн, хоёр хайрцагтай эд зүйлийг буюу нотлох баримтыг ийнхүү машинаар тээвэрлэсэн юм. ТЕГ-ын авто машинууд 13.56-д Голомт хотхоноос хөдөлжээ.

Тухайн газарт ТЕГ гадаадын тагнуулын албатай хамтран ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна.

Энэ асуудлаар тун удахгүй Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийх юм байна.