Автомашин үйлдвэрлэгчид аль болох хэмнэлттэй загварууд бүтээхийг эрмэлзэж байна. Автомашины зах зээлийг судласан шинжээчид хамгийн хэмнэлттэй 2018 оны таван машиныг нэрлэжээ.
1. Toyota Yaris iA

Toyota Yaris гэдэг хэтчбек бүхээгтэй, авсаархан хөнгөн тэргийн эгнээг Toyota гэдэг япон концерн 1999 оноос хойш гаргаж байгаа.
Автомобиль нь суурь тоноглолдоо 4, дээд зэрэгтээ 7 аюулгүйн дэр ба ABS, EBD, Brake Assist системүүдтэй .
Хөдөлгүүр нь 1,5 литрийн эзэлхүүнтэй хувилбар нь хот дотор 100 км-т 7,8 л, авто замд 6,0 л шатахуун зарцуулдаг.
2. Hyundai Elentra Eco

Hyundai Elantra гэдэг европ стандартын дунд зэрэглэлийн машиныг Hyundai Motor Company компани үйлдвэрлэдэг. Энэ загвар нь 1,4 литрийн эзэлхүүнтэй 128 морины хүчтэй хөдөлгүүрээр тоноглогджээ. Хот доторын 100 км-т 7,4 л, засмал замд – 5,9 л шатахуун зарцуулдаг.
3. Honda Fit

Honda Fit гэдэг япон суудлын автомобиль нь Европ стандартаарВ сегментэд багтдаг. Fit нэрээр автомобилийг Япон, Хятад, Хойд ба Өмнөд Америкт сайн мэднэ. Автомобилийг 4 цилиндрийн, 1,5-литрийн хөдөлгүүр хөдөлгөдөг. Хэтчбек ангиллын машин 100 км бүрт ойролцоогоор 5,0 л шатахууныг хотод ч замд ч зарцуулдаг.
4. Toyota Camry

Toyota Camry автомобиль нь Toyota компанийнх. Япон, АНУ, Австрали, Орос, Хятадад үйлдвэрлэгддэг. Орост эрэлт сайтай. 100 км-ын холимог циклдээ, энэ седан 8,3 л шатахуун иддэг.
5. Mitsubishi Mirage

Mitsubishi Mirage аль ч талаар авсаархан автомобилийг Mitsubishi Motors компани үйлдвэрлэг. Mirage нь янз бүрийн нэр устай энэ машины ээдрээтэй гэмээр маркетингийн түүхтэй. Дотоодын зах зах зээлдээ Mitsubishi компани Mirage нэрээр таван үеийн эгнээгээ гаргадаг ба тэднийг Car Plaza нэр бүхий жижиглэнгийн худалдааны сүлжээгээр зардаг. Бусад орнуудын зах зээл Mitsubishi Colt нэрийг ашигладаг ба Mirage седаны зарим загвар Mitsubishi Lancer нэрээр худалддаг. Хөдөлгүүр нь 1,2-литрийн 3-цилиндртэй, 78 м. х. бүхий энэ загвар 100 км-т дундажаар 4,2 л бензин зарцуулдаг.