Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн барилдаанд манай улаас эрэгтэйчүүдийн 81 кг-д олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдаж байгаа юм. Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар эхний барилдаанаа хийж ялалт байгуулсан бол О.Ууганбаатар ялагдлаа. Тэрээр В хэсгийг тэргүүлж эхний тойрогтоо хийсэн юм. Харин хоёрдугаар тойрогт Бразилын бөх Сантос Эдуардотай барилдаж ялагдлаа. Ингэснээр манай тамирчин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдийн эгнээнд шилжлээ.