
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан “Р.Чойном-90” судлал, шинжлэлийн улсын уралдаан зарлажээ.
Тус уралдааны зорилго нь үндэсний уран зохиолын судлал, шинжлэлийн хөгжлийг дэмжих, ач холбогдлыг таниулах, судалгааны уран бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, Р.Чойномын зохиол, уран бүтээлийг шинэ арга зүйгээр гүйнзгийрүүлэн судлах, нийгэм, улс төр, соёл урлаг, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмэр, үнэт зүйлсийг нээн таниулах, Чойном судлалыг хөгжүүлэхэд оршино.
Судлал шинжлэлийн бүтээл нь тус уралдааны зорилгын хүрээнд Р.Чойномын намтар, уран бүтээл судлалын дараах чиглэлтэй байх аж.
Үүнд:
Уг уралдаанд багш, уран бүтээлчид, зохиолчид, утга зохиол, хэл шинжлэл, урлаг, соёл, түүх, монгол судлаач зэрэг бүхий л салбарын судлаачид, эрдэмтэд болон урлаг соёл, утга зохиол, монгол хэл бичиг судлал, сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон ахисан түвшинд суралцаж буй оюутан, суралцагчид оролцох боломжтой.
Мөн уралдааны бүтээлийг 2026 оны 10 дугаар сарын 31-ний дотор [email protected] цахим хаягаар илгээх юм. Нийт шагналын сан 11 сая төгрөг аж.