
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа.
Хуваарь ёсоор нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ сарын 14, 27-нд олгоно. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 27-нд, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг мөн сарын 14-нд олгох аж. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгох хуваарьтай байна.