
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.
Тодруулбал, Сүхбаатар, Дундговь аймгийн зарим, Өмнөговь аймгийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн ганц нэг сумын зарим хэсгээр зуншлага муу байна.
Харин Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт нутгаар, мөн Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутагт зуншлага сайн байгаа аж.
Өмнөх арав хоногийн мэдээтэй харьцуулахад Завхан, Баянхонгор аймгийн ганц нэг сумын нутгаар зуншлагын байдал бага зэрэг мууджээ.
