
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөx багуудын нөхөрсөг тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө Лондон хотод Англи, Японы багийн тоглолт боллоо. Энэ тоглолтын цорын ганц гоолыг Каори Митома оруулж багаа хожилд хүргэлээ.
Японы шигшээ баг Англи, Бразил, Испани, Германыг хожсон Азийн анхны улс боллоо. Мөн энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилтыг Японы баг амжилттай давж, Английн фэнүүдийг гайхшруулсан тоглолтыг хийсэн нь багуудад том дүгнэлт хийхэд хүргэлээ.
