
Иргэн Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх гаалийн газрын Хяналт шалгалтын албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авчээ. Тодруулбал, гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нараас бараа, материалыг гаалийн байгууллагаар түргэн шуурхай нэвтрүүлэх нөхцөлтэйгөөр гурван сарын хугацаанд нийт 58,9 сая төгрөг авсан нь тогтоогдсон байна.Тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар УЕПГ-аас мэдээллээ.