Швейцарь улсад сарын турш үргэлжилсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн “UEFA Women's EURO 2025” буюу Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
16 баг оролцсон тэмцээний финалд Англи болон Испанийн шигшээ шалгараад байсан юм. Өнгөрсөн шөнө Базель хотод болсон финалын тоглолтод Английн шигшээ баг торгуулийн цохилтоор ялалт байгууллаа. Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагч тодроход англичууд 3:1-ээр илүүрхсэн юм.
Английн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд хоёр дараалан түрүүлж, хошой аварга боллоо. Харин дэлхийн аварга Испаний шигшээ баг тус тэмцээний финалд анх удаа шалгарлаа.