
Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 600 хүүхэд хамрагдах юм.
Сурагчид долоо хоногийн гурван өдөр сүү уух бөгөөд нэг удаагийн сүүний мөнгийг эцэг, эх хариуна. Нэг өдрийн сүүний мөнгө 1350 төгрөг бөгөөд сард 5400 төгрөг тушаахаар байна.
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн.