АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Хятадын нийслэл Бээжинд уулзах саналд Цагаан ордон хараахан хариу өгөөгүй байна. Талууд хэд хэдэн гол асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Financial Times сонинд мэдээлснээр хэлэлцээг 10 дугаар сард Өмнөд Солонгост болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр хийх магадлалтай. Эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс фентанил үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисын экспортоо зогсоохгүй байгаа нь хэлэлцээр цааш үргэлжлэхэд саад болж буй аж. 

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч асан Вэнди Катлер худалдааны хэлэлцээрийг боловсруулахад хангалттай хугацаа байхгүй байгааг онцолжээ.