
Хаврын тариалалтын ажил өнөөдрийн байдлаар 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал, нийт 530.4 мянган га-д тариалалт хийжээ
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудай тариалалт 59.7 мянган га-аар буюу 18.9 хувиар, хүнсний ногоо 2.4 мянган га-аар буюу 20.6 хувиар, малын тэжээл 20.8 мянган га-аар буюу 37.8 хувиар ахиу тариалалттай, харин бусад үр тариа 13.5 мянган га-аар буюу 29.3 хувиар, төмсний тариалалт 518.2 га-аар буюу 4.1 хувиар, тосны ургамал 37.2 мянган га-аар буюу 41.7 хувиар тус тус бага тариалалттай явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт 7 дугаар сарын эхний 10 хоног хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийв. Нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарлаа.