
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн нийтийн тээврийн автобусны тоог оройн цагаар нэмэгдүүлж, сүүлийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр, өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос долоон автобус иргэдэд үйлчилдэг байсан бол нэмж гурван автобус үйлчилгээнд гаргадаг болсон байна.
Мөн тус чиглэлийн сүүлийн автобус өмнө нь 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад хүрэхээр зохицуулалт хийжээ.