
Азербайжаны нийслэл Баку хотод болсон сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын сумогийн холбоо ээлжит их хурлаа зохион байгуулж, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэрээр зөвхөн Олон улсын холбоог тэргүүлээд зогсохгүй Азийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр давхар ажиллана.
Хакүхо М.Даваажаргал сумо бөхийг Азийн наадмын хөтөлбөрт оруулах талаар ажиллаж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Японы Айчи мужид болсон Азийн зуны спортын 20 дахь наадамд сумо бөхийн төрөл үзүүлэх спортоор оролцсон. Хакүхо М.Даваажаргал Азийн наадамд ирсэн тамирчид, албаны хүмүүс, зочдод сумог танилцуулж, сурталчилсан байдаг. Тэрбээр энэхүү спортын төрлийг олимпын хөтөлбөрт багтаах зорилготой мөн ярьсан байна.
