
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг дөрвөн өдрийн турш олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрлах Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны долоодугаар сард МАН-ын төв хороо, ардын түр засгийн газар, цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байгаа юм.
Музей нь 70 жилийн түүхэндээ 3500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнтэй үзмэр хадгалдаг бол олон нийтэд өмнө нь дэлгэж байгаагүй цор ганц үзмэрийг ч багтаасан аж. Зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас 3500 гаруй үзмэрээс 120 орчмыг нь л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.
Ташрамд дурдахад 15-аас дээш тооны хүн нийслэл хотын түүх, соёлтой танилцахаар ирэх тохиолдолд 11450960 утсаар захиалга өгөх ёстойг тус музейгээс мэдэгдэв.