Монгол Улсад болж буй Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн эхний тоглолтын ялагч тодорлоо. Монгол, Японы багийн тоглолт 2:2-ээр тэнцэж тавдугаар үед ялагч тодрох болсон. Сүүлийн шийдвэрлэх үед Японы баг манай залуусыг 15:12-оор хожиж шигшээд тоглох эрхийг авлаа. Хэсгийн хоёрдугаар байраар шалгарч улмаар манай залуусыг хожсон Японы баг маргааш БНСУ болон БНХАУ-ын аль хожсонтой нь алтан медалийн төлөө тоглоно.
Хонгконг, БНХАУ-ын багийг хожиж хэсгээ тэргүүлсэн манай залуус хагас шигшээн тоглолтод ялагдан маргааш хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.
Аса аренад болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд маргааш болно.