
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өчигдөр өндөрлөсөн.
Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж байгаатай холбоотойгоор цолгүй залуу бөхчүүд болон сумын цолтой бөхчүүд олноороо барилдлаа. 70 залуу бөх барилдсанаас гурав нь хоёрын даваанд барилдахаар болсон юм. Тодруулбал, Улаанбаатар хотын залуу бөх Г.Алтангэрэлтэй барилдах байсан улсын харцага Г.Батбаяр барилдахаар гарч ирээгүй. Тиймээс залуу бөх Г.Алтангэрэлийг нэг давуулсан.
Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын залуу бөх А.Сугар-Очир Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын начин Ц.Анхбаяраар нэг давав. Ц.Анхбаяр начны хувьд 1969 онд төрсөн, 1994 онд улсын начин цол хүртсэн бөх юм.
Түүнчлэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын залуу бөх Л.Энхболд Говь-Алтай аймгийн Тонхим сумын харьяат улсын начин Б.Суманчулуунаар нэг давлаа.
Сумын цолтой бөхчүүдийн тухайд 319 бөх төрийнхөө баяр наадамд зодоглов. Тэднээс дараах 38 сумын цолтон нэг давж өнөөдөр хоёрын даваанд зодоглохоор болоод байна.
1. Төв аймгийн Лүн сумын харьяат сумын начин С.Чадраабал,
2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат сумын начин Х.Амгаланбаатар,
3. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат сумын заан Г.Хангарьд,
4. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан Н.Отгонцоож,
5. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат сумын заан Э.Батсайхан,
6. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат сумын заан Г.Бат-Эрдэнэ,
7. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Р.Эрдэнэсайхан,
8. Архангай аймгийн Булган сумын харьяат сумын заан Ж.Балжинням,
9. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан Ч.Даваадорж,
10. Төв аймгийн Заамар сумын харьяат сумын заан Э.Мөнхсансар,
11. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат сумын заан Н.Жасрай,
12. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат сумын заан Т.Саруул-Эрдэнэ,
13. Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан Г.Мөнх-Эрдэнэ,
14. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат сумын заан Г.Дэлгэрсайхан,
15. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат сумын заан Э.Эрхэмжаргал,
16. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Э.Сосорбарам,
17. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сумын харьяат сумын заан П.Мөнхбаяр,
18. Архангай аймгийн Чулуут сумын харьяат сумын заан П.Жамсран,
19. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат сумын заан Д.Дэлгэрдалай,
20. Ховд аймгийн Булган сумын харьяат сумын заан Д.Ариунбат,
21. Дудговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан М.Бямбажав,
22. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат сумын заан Э.Эрдэнэ-Очир,
23. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат сумын заан Ц.Батсайхан,
24. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат сумын заан Л.Тодмандах,
25. Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат сумын заан Ж.Буянхишиг,
26. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Б.Цогт,
27. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат сумын заан Х.Жарданбек,
28. Ховд аймгийн Дарви сумын харьяат сумын заан Д.Содномдорж,
29. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат сумын заан М.Өсөхбаяр,
30. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат сумын заан С.Даваасүрэн,
31. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ,
32. Завхан аймгийн Яруу сумын харьяат сумын заан Д.Ядмаа,
33. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Г.Мөнхтулга,
34. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан О.Учралбаяр,
35. Увс аймгийн Хяргас сумын харьяат сумын заан У.Мөнхтулга,
36. Увс аймгийн Өлгий сумын харьяат сумын заан Х.Отгонбаяр,
37. Архангай аймгийн сумын харьяат сумын заан Г.Сүхбаатар,
38. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат сумын заан Д.Мягмаржав.
Нэг давсан 38 сумын цолтноос хамгийн олон буюу ес нь Архангай аймгийн бөхчүүд юм байна.