· Украины дрон унасны улмаас Тамбов мужийн нефть баазад гал гарчээ.
· Өнгөрсөн шөнө Оросын агаараас хамгаалах хүчин Оросын бүс нутаг дээр 102 дроныг устгажээ. Тодруулбал, Белград мужид 26 дрон, Брянскт 22, Курскт 21, Ростовт 16, Астраханьд 7, Саратовт 6, Воронежид дөрвөн дроныг устгасан байна.
· «Орел и решка» хэмээх телевизийн аялал жуулчлалын шоуны украин гаралтай найруулагч Хомко фронтод амь үрэгджээ.
· Энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа оросын царцсан хөрөнгийг чөлөөлнө гэсэн АНУ шийдвэрийн талаар Politico сонинд нийтэлжээ.
· Украины депутат Босканы хэлснээр Украинд 300 гаруй колумбын хөлсний цэрэг амь үрэгдсэн гэнэ.
· Украинд 4 тэрбум иенийн буцалтгүй тусламж үзүүлнэ гэж Японы ГХЯ-наас мэдээлжээ.