
Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл” 2026 оны шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэн хуралдаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал хаврын морин уралдааныг сэргээх тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан “Хаврын уралдааныг сэргээх хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжихгүйгээ дөнгөж сая Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр хэллээ” гэсэн юм.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ.