
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зам хаана.
Засварын ажлын үеэр 1 километр хэсгийн хүйтнээр зорох болон асфальт бетон хучилт авах ажлыг гүйцэтгэх тул өнөөдөр орой буюу долоодугаар сарын 24-ний 23:00 цагаас Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-ны өдөр 06:00 цагт нээх аж.
Иймд тус хугацаанд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.
