
Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн сод төлөөлөгч, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 насны ойд зориулан түүний шилдэг бүтээлүүдийн нэг “Үүлэн заяа” дуурийг энэ сарын 11-12-нд олны хүртээл болгоно.
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт эл дуурьд хөгжмийн зохиолч сайн муу, сайхан муухай, хар цагааны тэмцлийг симфони найрал хөгжмийн аргаар илэрхийлсэн байдаг. Тэрбээр эл бүтээлээрээ Монголын дуурийн урлагийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн бөгөөд уран сайхны болоод түүхэн ач холбогдолтой сод бүтээл юм.