
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу өнөөдөр 20:00 цагаас гарах товтой байна.
Наадмын үеэр Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас холбогдох журмын дагуу нэр бүхий бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн юм.