2024 оны эцсийн дүнгээр Оросын тэрбумтнуудын тоо 128 хүн болж Британитай зэрэгцэн Altrata компанийн “Billionaire Census 2025” жагсаалтын дөрөвт бичигдэв.
Жилийн дотор орос тэрбумтнуудын тоо 8.5 хувиар нэмэгдэн тэдний нийт хөрөнгийн хэмжээ 457 тэрбум доллар болжээ. Их Британид тэрбумнуудын тоо мөн л адилхан 128 хүн байгаа ч нийт хөрөнгө нь 323 тэрбум доллар аж.
Дэлхийд энэ үзүүлэлтээр нэгд ордог АНУ 1135 тэрбумтантай. Хоёрт нь 321 тэрбумтантай Хятад, гуравт нь 184 иргэн нь тэрбум давсан хөрөнгөтэй Герман бичигдлээ. Энэтхэг болон Бразилд хэт баян хүмүүсийн тоо 3.6 хувиар буурав. Энэ хугацаанд Европын тэрбумтнуудын тоо 1000 болжээ.

