Авлигатай тэмцэх газрын захиалгаар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд “Нэпко Кидс” ХХК-иас “Чимээгүй үнэн” хүүхдийн номыг бүтээлээ.

Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт “авлигын асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажилд сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах” гэж заасны дагуу хүүхдүүдэд авлигын хор хөнөөлийг таниулах зорилгоор зохиолч Б.Цолмон, Б.Оюунчимэг нарын бичсэн “Чимээгүй үнэн” номыг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулан хэвлүүлэв.

Уг номд сурагч Анарын дүрээр сургуулийн орчинд тохиолддог шударга бус явдлыг үзүүлж, хүүхдүүд тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг өгүүлжээ.