
Ираны хагас албан ёсны Тасним мэдээллийн агентлаг бямба гарагт тус улсын өмнөд хэсэгт орших Кешм аралд хоёр пуужин туссан гэж мэдээлжээ. Одоогоор учирсан хохирлын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Холбогдох эрх бүхий байгууллагууд уг үйл явдлыг баталгаажуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө тус агентлаг мэдэгдлээ.
Үүнээс өмнө Ираны төрийн мэдлийн IRNA агентлаг орон нутгийн гэрчүүдийн мэдээллээс иш татан, арлын дээгүүр нисэх онгоцны чимээ сонсогдсоны дараа өмнөд хэсгийн Кешм арлын Сүзa бүсэд хоёр пуужин төст биет туссан гэж мэдээлжээ.
Үүний зэрэгцээ, бямба гарагт Катарын Олон улсын хэвлэл мэдээллийн алба АНУ болон Иран улс дайныг зогсоох хэлэлцээрт хүрч чадаагүй гэх мэдээллийг няцааж, худал бөгөөд төөрөгдүүлсэн мэдээлэл хэмээн мэдэгдэв.
Катарын Ерөнхий сайд хоёр тал хэлэлцээрт хүрэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллаж байгааг батлан мэдэгдсэн гэж тус албаны мэдэгдэлд дурджээ.
Мөн хэлэлцээний үйл явцыг дэмжих зорилгоор Катар улс Вашингтон болон Техрантай нягт уялдаа холбоотой ажиллаж, зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгааг онцолсон байна.