
Японы Олимпын хороо (JOC) Италид болсон Милан-Кортина өвлийн олимпод оролцсон Японы тамирчдыг гүтгэсэн 1919 онлайн бичлэгийг илрүүлжээ. Өнгөрсөн 1-р сарын 18-наас наадам дуусахын өмнөх өдөр хүртэлх хугацаанд 24 цагийн турш сошиал медиа хяналт хийсэн байна. Нийт 240 000 орчим пост өвлийн олимпод хамааралтай байснаас 1919 нь доромж, гүтгэлгийн шинжтэй гэж тогтоогджээ. Тэдгээрийн 371-ийг сошиал платформуудад хандан устгуулсан байна.
Доромжлолд өртсөн тамирчдын нэг нь чөлөөт цанын тамирчин Коконэ Кондо бөгөөд тэр олимпын өмнөх бэлтгэлийн үеэр бэртэж, наадамд оролцож чадаагүй юм. JOC-ийн мэдээлснээр ихэнх сошиал бичлэг дэмжлэгийн агуулгатай байсан ч зарим нийтлэл, ялангуяа өдөөн хатгасан гарчигтай мэдээний дор гүтгэлгийн сэтгэгдэл ихээр төвлөрсөн байна.
Тус байгууллагын ахлах албан тушаалтан Кацүши Обата “Тамирчдыг доромжилсон шууд мессежүүдэд хууль эрх зүйн арга хэмжээ авахад хүндрэлтэй, ялангуяа амь насанд заналхийлсэн зэрэг ноцтой агуулгагүй бол” гэж мэдэгджээ.
JOC энэ оны есдүгээр, аравдугаар сард Айчи мужид болох Азийн наадмын үеэр ч мөн адил мониторинг хийхээр төлөвлөж байна.