
Британийн зураач, тайзны дизайнер Эс Девлины “Other Worlds” үзэсгэлэнгийн хүрээнд 2000 гаруй номоос бүрдсэн, найман метр орчим өндөр, эргэдэг номын санг Лондонгийн "Design Museum"-д танилцуулжээ.
Уг байгууламж нь уран бүтээлчийн гучин жилийн карьер, зураг төсөл, тайзны шийдэл, гэрэл, хэл болон орон зайн туршилтыг харуулсан үзэсгэлэнгийн төгсгөлийн гол хэсэг юм.
Девлин номыг зөвхөн мэдээлэл агуулсан хэвлэмэл зүйл бус, хүний төсөөлөл, дурсамж, ертөнцийг танин мэдэхүйн эх үүсвэр гэв. Хөдөлгөөнт номын сан нь ном, архитектур, дүрслэх урлагийг нэгэн цогц бүтээл болгон нэгтгэснээрээ онцлогтой.