
Монгол Улсад болж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн шийдвэрлэх тулаанууд өндөрлөж финалд өрсөлдөх боксчид бүрэн тодорлоо.
25 орноос 11 орны тамирчид финалд шалгарлаа. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номуундарь, эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан нар тивийн аварга цолны төлөө тулалдах юм. Энэтхэг, Казахстан, Узбекистан, БНХАУ, Хойд Солонгосоос хамгийн олон тамирчин финалд шалгарчээ. Мөн Япон, Йордан, Монгол, Тайвань, Тайландаас тус бүр хоёр тамирчин аваргын төлөө тулалдахаар болсон байна.
“Аса арена”-д болж буй тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш 13:00 цагаас эмэгтэй жингийн тулаанаар эхэлнэ.