
Олон улсын жүдо бөхийн холбооноос өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эквадорын Гуаякиль хотод зохион байгуулна. 14-17 насны өсвөрийн ДАШТ-д 62 орны 479 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 9, нийт 19 тамирчин оролцохоор болсон байна.
Багийн бүрэлдэхүүнд А.Даваабаатар, Б.Далайцэрэн, Р.Омар, Б.Хулан, Э.Анударь нарын өсвөрийн шилдэг тамирчид багтжээ.
Хөвгүүдээс 50 кг-д А.Наран-Өлзий, 55 кг-д Т.Төгсхүслэн, 60 кг-д Ж.Энхтөр, А.Даваабаатар, 66 кг-д Н Эрдэмийндалай, Б.Бадрал, 73 кг-д Б.Далайцэрэн, 81 кг-д Б.Тэмүүлэн, -90 кг-д Б.Мөнгөндөл, +90 кг-д Р.Омар нар зодоглоно.
Харин охидоос 40 кг-д Г.Соёл-Эрдэнэ, 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, Б.Хулан, 48 кг-д А.Мишээл, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Г.Гийгүүлэн, 63 кг-д Э.Анударь, -70 кг-д Э.Анужин, +70 кг-д А.Энхмэнд нар барилдах юм.