
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богд-Уулын Бага тэнгэрийн амны баруун урагш зүгт ойн түймэр гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 11:49 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Одоогоор нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна. Алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй талбай шатсан байжээ.