
Улсын хэмжээнд 2026 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар ижил нэртэй хос 340, нэг өдөр төрсөн (ижил он, сар, өдөр) хос 271, хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10 220 хүн байна. Түүнчлэн, хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар Валентин нэртэй гурван хүн, Гэгээнхайр нэртэй хоёр хүн, Гэрэлтхайр нэртэй нэг хүн бүртгэлтэй байгаа аж. Мөн Хайрынбурхан нэртэй нэг хүн, Хайр нэртэй 17, Балсар нэртэй нэг хүн байна гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

