
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын чөлөөт болон сонгомол бөхийн медальтнууд тодорч байна.
Сонгомол бөхийн 97 кг-д барилдсан Г.Ганхуяг Туркменистаны бөх А.Агамамммедоваг 9:5-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Энэхүү амжилт нь Монголын сонгомол бөхийн Азийн наадмын 6 дахь медаль боллоо. Мөн тэрээр 52 жилийн дараах медалийн буухиаг үргэлжлүүлэв.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Т.Алтжин Энэтхэгийн бөх Мансийг 5:2-оор ялж, багийнхаа эхний медалийг авчирлаа.